1.Өөрийн гэсэн амьдралтай, түүндээ сэтгэл хангалуун явдаг эмэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэр бүсгүй зөвхөн өөрт нь зориулсан гэмээр хувцасладаг, өөрийн гэсэн найз нөхөд болоод чөлөөт цагаа өнгөрүүлдэг газартай байдаг. Таалагдсан бүсгүйнхээ оюун бодолд зөвхөн өөрийгөө байлгах гэж эрчүүд өөрсдийгөө хэтэрхий үүрэгдэж, ядраадаг. Хэрвээ өөртөө сэтгэл их хангалуун эмэгтэй бол, түүнтэй цагийг өнгөрүүлэх хамаагүй сонирхолтой, тэгээд тэр эмэгтэй олон шинэ зүйлийг ярьж чадна шүү.
2. Хэзээ ч эхний алхмыг хийдэггүй эмэгтэй. Энэ асуудлыг хэлэлцэх гэж, хэдэн жад хугалж, цусаа урсгаад ч мэргэжилтнүүд санаа бодлоо нэгтгэж чадаагүй байна. Энд ганц л зүйлийг санах хэрэгтэй. Эрэгтэй хүн угаасаа ангууч байдаг учраас таалагдсан эмэгтэйгээ түрүүлж алхам хийхийг хараад суулгүй, өөрөө л түүнийг өөрийн болгох сонирхолтой байдаг. Үүний сацуу хэтэрхий идэвхтэй хатагтай эр хүнд үнэхээр таалагдсанаа, эсвэл бүр эрэгтэй нь өөрт таатай болохоор эмэгтэйнхээ дарамт шахалтад орсныг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй. Тиймээс уламжлапыг дагаж, эр хүнд санаачилга гаргах боломж олгох нь дээр.
3. Дур булаам, гэхдээ бүдүүлэг биш эмэгтэй. Эр хүн эргүүлж эхэлж байхад эмэгтэй нь хоёрдмол утгатай хошигнолоос татгалзсан нь дээр байдаг. Үнэхээрийн ухаалаг хошигнол байсан ч эрэгтэйн нүднээ эмэгтэй хүн гэнэн цайлганаараа л харагдах ёстой. Эмэгтэй хүн эрэгтэйнхээ мөрөнд гэмгүйхэн хүрч, бүр цаашлаад ширээн доогуур хөл шүргэлцэхэд буруудах юмгүй.
4. “Юу юугүй” дур хүсэл нь оргилдоггүй эмэгтэй. Сексийн хувьсгал аль эрт болоод өнгөрсөн болохоор гэрлэсний анхны шөнө охин биеэ өгөх эхнэр хайх хэрэггүй. Гэхдээ л сексийн сэдэв шинэхэн хосуудын дийлэнхэд хэзээд эмзэг байдаг. Эрэгтэйчүүд зөвхөн аль хэдийн бат бэх харилцаатай болсон эмэгтэйгээ санаачилга гаргахад дуртай байдаг.
Харин дөнгөж танилцмагцаа үйл явдлыг түргэн өрнүүлэх гэж шамдуулж, тачаангуй байдал гаргах гэсний хэрэггүй, эс бөгөөс харилцаа хурдан дуусгавар болох магадлал их байна. Энүүхэндээ гэж хэлэхэд, эрэгтэйчүүд танилцсан цагаас эхлээд “бат бэх цайз нуран унах” хүртэл нэг сар болох ёстой гэж үздэг.
5. Хажуудаа байгаагаа үнэхээр халамжилдаг эмэгтэй. Эрэгтэйчүүдийн олонход хуучин оймсоо угаахаас шинийг худалдаад авах нь хялбар. Харин нөхөртөө хайртай эмэгтэйчүүд орхийн төсвөө хэмнэхийн тулд энэ асуудлыг хялбархан шийддэг. Угаалгын машин зохион бүтээгч мандтугай!
Бас дээр нь тэрбээр нөхөртөө өглөөний цай бэлтгэж, амин дэмээ цагтаа ууж байгаа эсэхэд анхаарал тавьдаг. Энэ нь эмэгтэй хүн гэрийн эзэгтэй-робот болж байгаа хэрэг биш, эрдээ анхаарал тавьдаг,түүний өөрийгөө арчлах үүргийн талыг гүйцэлдүүлэхэд тус болох замаар амьдралыг нь сайн сайхан болгоход бэлэн буйгаа ойлгуулж байгаа хэрэг юм. Үнэндээ, хоёр биедээ ийм халамж анхаарал тавих ёстой. Жишээлбэл, өвлийн хүйтэнд нэг нөхөр хайртай хүнээ суугаад явахад бэлтгэж, өглөө бүр түрүүлж гараад машинаа халаадаг аж. Бага ч гэсэн таатай зүйл байгаа биз.
б. Эрэгтэйгээ шилдэг нь байх ёстой гэдэг эмэгтэй. Бүсгүйн сонгосон эр заавал ямар нэг юмны аварга байх ёстой гэж байгаа юм биш, зүгээр л чухал арга хэмжээний үеэр өмсөх костюм сонгох, зангиа зангидаж өгөхөд туслахыг эмэгтэйгээсээ хүсдэг байхад л болно. Бас бүх товч нь бүрэн байгаа эсэхээ шалгуулахьыг ч эрчүүд хүсдэг.
7. Дарамт шахалт үзүүлдэггүй эмэгтэй. Толгой руу нь үргэлж “тоншоод” байхыг хэн хүсэх билээ. Эрчүүдийн хувьд энэ асуудал гэрлэх эсэхээ шийдэх гол асуудал болдог байна. Гэрлэх саналыг эрэгтэй хүн тавих ёстой байдаг. Дахиад хэлье, эр хүн гэрлэх санал тавьдаг. Эмэгтэй хүн их алсуур ч байсан гэсэн гэрлэх тухай яриа өдөхдөө хутганы ирэн дээр сууснаа мэддэггүй.
8. Юм юм руу үсчээд байдаггүй эмэгтэй. Өөрөө хэлбэл, хэрэгтэй, хэрэггүй юм сонирхдоггүй. Эрэгтэйчүүд тийм эмэгтэйчүүдийг их хүндэтгэдэг. Хэрвээ эмэгтэй хүн эрэгтэй хүнд бие авч яваа байдлынх нь талаар ямар нэг юм хэлбэл, тэр эмэгтэйн нэр хүнд илэрхий өсдөг байна.
9. Байнга нэр хүндтэй дагуул сонгодог эмэгтэй. “Надаас өмнө хэнтэй уулзаж учирдаг байсан бэ?” гэж эрэгтэйчүүд зүгээр нэг сонирхдоггүй. Тийм замаар тухайн эмэгтэйн “чанарын стандарт”-ыг тэд шалгадаг байна. Хэрвээ өмнөх нь мөнхийн согтуу зураач байсан бол таагүй сэтгэгдэл төрүүлэх байсан болов уу. Харин зөвхөн жентльменүүдтэй уулздаг байсан бол тийм эмэгтэй өөрийгөө үнэлж хүндэтгэдэг болохоо харуулж байна гэсэн үг.
10. Хайр дурлал гэж юу болохыг мэддэг эмэгтэй. Хүн бүрт төрдөг хайр дурлалын мэдрэмж харилцан адилгүй байдаг. Хэн нэгнийх нь гэдэсний гижиг хүрч байхад, нөгөө нь суун тусах гээд байдаг. Хүнд төрөх мэдрэмж өөр өөр байдгийг, аз жаргалтай байхад өөр юу хэрэгтэй вэ гэдгийг эрчүүд мэдэж байх ёстой.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих